1981 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

ӨМНӨХ ХОЛБООС:

 

  1. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа 40 жилийн өмнөх энэ өдөр сансарт юу хийж, ямар туршилт явуулж байв
  2. 40 жилийн өмнөх энэ өдөр сансрын нисэгчид ХАМТАРСАН ТУРШИЛТАА эхлүүлжээ
  3. Сансрын нислэгийн гуравдахь өдөр дараах туршилтууд үргэлжлэн хийгджээ
  4. 1981 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөө жил тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 22:40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ.

Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
 

Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981,03,23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981,03,30/ өдөр хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг цувралаар бэлтгэн хүргэж байна.

 -1981 оны 3-р сарын 27-ны өдрийн тэмдэглэл-

Гуравдугаар сарын 26. Туршилтууд үргэлжлэв.

 

  • Биоритм
  • Хүртэхүй
  • Туйлшрал
  • Туяа
  • Голограмма-1в
  • Голограмма-1а
  • Голограмма-1б
  • Алтай 1
  • Чөлөөт цаг

 

14.44-15.08 Монголын радиогийн сурвалжлагтай теле ярилцлага

16.15-16.35 Теле репортаж

 

  • Зайнаас тандан судлах
  • Физик техникийн туршилтууд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top