Тэртээ 1938 оны хавар ороо бусгаа он жилүүдэд Эх орны умард хязгаар Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт явагдсан цэрэг татлагын үеэр 16 настай нэгэн хөвгүүн цэргийн зарлан дуудах газар очиж гуйж, хөөцөлдсөөр /цэрэгт явах сонирхолгүй хүний оронд явсан гэдэг/ цэргийн албанд татагджээ. Балчир хөвгүүн ингэж цэрэг болж, болох болохдоо Халхын голд очиж, олон аавын хөвгүүдийн дундаас эр зориг, эрдэм чадлаар тодорч, дайнд тагнуулын салаа удирдаж, улмаар олон арван галын цэг илрүүлж, зургаан тагнуул олзолж, гурвыг нь устгаж, 17-хон насандаа Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.
Дараа нь 1945 оны Өвөр Монголыг чөлөөлөх дайны үеэр Японы олон зуун цэргийг ганцаараа олзолж гавьяа байгуулсан юм. “1945 оны чөлөөлөх дайнд 6 дугаар морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж, Японы 14 офицер, 263 цэргийг ангийн туг, зэр зэвэг, сум, дагалдах хэрэгсэл, хувцас хэрэглэлийн агуулахын хамтаар буун дуу гаргалгүй буулган авсан нь Монголын армийн түүхэнд онцгой гавьяат явдал” гэж Батлан хамгаалах яамны төв архивт хадгалж буй түүний талаарх баримтад дурдсан буй.
Энэ тухай тэрээр өөрөө “Хятадын цагаан хэрэмний наахантай "Анзантун" тосгонд морь хөтлөгч Сумьяагийн хамт өглөө эрт үүрээр очлоо. Тосгон нам гүм. Сэжиг ажиггүй тул хоёул гvн рүү нь оров. Тэгээд цаашилж нэгэн том хашааны хаалгаар ортол дайсны үүрэн дээр буучихав. Тэр хоёрыг харсан нэг нь нөхөд рүүгээ хашгиртал, байшингаас баахан цэргүүд, бас нэг байшингаас хэдэн япон дарга нар гараад ирлээ. Аргагvй байдал буюу уутанд орсон хоёр автоматаа цэнэглэж чанга дуугаар "та нар бүслэгдсэн тул бууж өг" гэтэл нэг дарга жагсаалаас урагш алхалж бусад нь энгэрээсээ цагаан алчуур гаргаж бууж өгчээ. Ингээд тэднийг буулган авч, зэвсгийг хураан, хашааны хаалгаар туугаад гартал морьтон цэргvvд давхиад ирсэн нь хороон дарга Дарамжав, сургагч Казаев нар байлаа. Энэ тухай хожим сонсвол япончууд өөрсдийгөө бүслэгдсэн гэж ойлгоод бууж өгсөн нь тэр байж” хэмээн дурссан нь тэмдэглэгдэн үлджээ.
Дайны дараа 1953 онд бэлтгэл ахмад цолтой цэргээс энхийн хөдөлмөрт шилжсэн тэрээр УБТЗ-ын тулгын чулууг түшигчдийн нэг, ажил хөдөлмөрөөр хамт олон дундаасаа манлайлж, бас л олон гавьяа байгуулж байсан гэдэг. Тухайлбал: 1964 он Толгойт өртөөнд хоёр галт тэрэг мөргөлдөх аюулаас сэргийлсэн, 1970 онд зам дээр унтаж байсан бага насны хүүхдийн амь насыг аварч байсан тухай, за тэгээд ажлын, хариуцлага, амжилтын тухай дуусашгүй яриа өрнөх аж.
Өнгөрсөн онд УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн удирдлага, хамт олон ууган машинчынхаа дурсгалыг хүндэтгэж галт тэрэгний “ТЭМ 18ДМ-3006” зүтгүүүрийг Н.Кампааны нэрэмжит болгосон юм. Эх орны эрэлхэг хүү, эрхэм энэ хүмүүнийг “Улсын баатар”-т тодохойлох асуудал дөрвөн ч удаа яригдаж байсан боловч тэр үед яам, төр засгийн хэмжээнд яагаад ч юм бэ тэгсхийгээд л замхардаг байсан гэдэг. Тэр үнэхээр баатар байжээ.
Эх сувалж: Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо
Сэтгэгдэл ( 4 )
ЭНЭ БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ БААТАР ЦОЛНЫ ЭЗЭН МӨН. ХАРИН МАНАЙ ТӨРИЙНХӨН ЯАГААД ОЛГОДОГГҮЙ НЬ СОНИН ЮМ. ЭНЭ ХҮН МЭТИЙН БАЙГУУЛСАН ГАВЬЯА УРСГАСАН ЦУСААР ХАМГААЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫН ҮРЭЭР ӨНӨӨДР ДАРГА ГЭЖ НЭРЛЭГДЭЭД ЯВЖ БАЙГАА ХУВАЛЗНУУД ИЧИЖ ҮХЭЭСЭ. ҮНЭНДЭЭ БОЛ МОНГОЛЫН ТҮҮХ БҮҮ ХЭЛ ДЭЛХИЙН ТҮҮХЭНД Ч ГАНЦААРАА БАТАЛЬОН ЦЭРГИЙГ БҮХ ЗЭВСЭГ, АГУУЛАХ, ТУГ ХИУРТАЙ НЬ БУУЛГАЖ АВЧ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ. ЭНЭ БОЛ МОНГОЛ ЦЭРГИЙН БАХАРХАЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ МӨН
Ийм мундаг аавын хүүд Улсын баатар цол олгоно уу!
Бат-ҮҮлд баатар өгч байхаар ийм л хүнд өгөх ёстой байсан юм биш үү
УЛСЫН БААТАР ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ