[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Амжилттай хүний ДӨРВӨН ДАДАЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Амжилттай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Амжилттай хүн ямар дадал зуршилтай байдаг бол?


Амжилттай хүн шүд зуун ажилладаггүй

Энэ нь гараа хумхиад зүгээр суу гэж байгаа үг биш юм. Амжилттай хүн шүдээ зуун чармайж ажиллаж, хоногийн нойроо авч чаддаггүй хэв маягаар амьдардаггүй. Тэд цагаа зөв төлөвлөн ажиллаж, хийх зүйлээ цагт нь хийж дуусгаад завтай, хөнгөн, хөгжилтэй байж чаддаг. Амжилтгүй яваа хүн эсрэгээрээ их ядарчихсан, ажилд дарагдчихсан явдаг.

Тэд биеэ зовоодоггүй

Амжилттай хүн дадал зуршлуудаа ухамсартайгаар бүтээдэг. Тэд өөрийгөө зөв дарааллаар, алхам алхмаар бүтээдэг. Тэд яг анх жолоо барьж сурч байгаа хүний адил том машин хараад айж зогсдог бол алхам алхмаар оролдсоор сүүлдээ амьдралаа тайван жолоодож чаддаг болдог.

Амжилттай хүн аз жаргалаа холоос хайдаггүй

Аз жаргал гэдэг бол энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг тэд мэддэг. Гэр бүл, ойр дотнын хүмүүс, өөрийн гэсэн орон зайгаа олсон байх нь чухал гэдгийг амжилттай хүн мэднэ. Харин том ажил, унаа тэрэг, байр, их мөнгөний төлөө улайрах нь аз жаргал, амжилт биш гэдгийг тэд ойлгосон байдаг.

Тэд мөрөөдөлтэй

Хүүхдүүдээ амжилттай хүн болгоё гэвэл мөрөөдөлтэй болго гэсэн үг бий. Мөрөөдөлтэй хүн янз бүрийн буруу зүйлд татагддаггүй. Бодол, хүсэл, цаг гурваа зөвөөр ашигладаг. Юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг хүн амжилттай явдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top