Ноксвилл хотод сургуулийн сурагч гал нээжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Америкийн Ноксвилл хотын дунд сургууль дээр гал нээсэн этгээд нь дунд сургуулийн сурагч байжээ. Тэрбээр нэг хүний аминд хүрч, хэд хэдэн хүнийг шархдуулсан байна.

Теннесси мужийн Ноксвилл хотын цагдаагийн газарт анх дуудлага ирэхэд уг сурагч зэвсэглээд сургуулийн ариун цэврийн өрөөнд нуугдсан байжээ. Цагдаа нар сургууль дээр очиход сурагч гал нээж, цагдаагийн офицерыг шархдуулсан байна.

Гал нээсэн сурагч цагдаа нар хариу буудах үеэр амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top