Израилд шашны баярын үеэр 38 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Израилийн хойд хэсгийн Мерон уулын дүүрэгт Лаг ба-Омер баярын үеэр индэр бүхий тавцан нурж, хамгийн багадаа 38 хүн амиа алджээ.

“Haaretz” сонинд мэдээлснээр 60 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Баяраар олон хүн цугларсан байжээ. Нас барсан хүмүүсийн тоог анх 28 гэж мэдээлсэн ч огцом нэмэгдэж 38 болжээ. Хүмүүс гэмтэж шархдсанаас болон нурсан тавцанд даруулж амиа алдсан байна.

Баярын зохион байгуулагчдын урьд орой нь гаргасан мэдээллээр 100 мянга гаруй хүн оролцохоор байжээ.

Баярыг цар тахлыг зогсооход зориулсан зан үйлээр эхэлж, уламжлалын дагуу ил гал асаах байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 30

Тавцангаа муу босгосон эсвэл даац хэтрүүлсэн эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа алин болохыг тодруулах үлдлээ. Уг нь израйлчууд хамгийн ухаантай ард түмэн юмсан.

2  |  0
Top