АНУ-ын “J&J” вакцины талаар Тайваньтай нууц хэлэлцээ хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

АНУ-ын эм үйлдвэрлэгч “Johnson & Johnson” компани коронавирусний эсрэг вакцин нийлүүлэх талаар Тайванийн эрх баригчидтай нууц хэлэлцээ хийж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хятадын 23.5 сая хүн амтай арал дээр вакцины хомстол үүсээд байгаа билээ. Одоогоор Тайвань 726.6 мянган тун “AstraZeneca”, 150 мянган тун “Moderna” вакцин аваад байна. Нэмж 10 сая тун вакциныг Тайванийн эрх баригчид нутгийн хоёр эмийн үйлдвэрт захиалаад байгаа гэнэ.

Үүнээс гадна Япон тус аралд 1.2 сая тун “AstraZeneca” вакцин хандивлахаа илэрхийлээд байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Тайваньд нийт 9974 хүн халдвар авснаас 166 нь энджээ. Одоогоор нийт 1133 хүн эдгэрээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Emmy(118.160.52.94) 2021 оны 06 сарын 04

Japan s unudur 1,24 saya AZ vaktsin irsen. udahgui Japan s dahiad vaktsin ni tuslamj uzulne gej bga.Baga bagar USA ges vaktsin irne gesen. Odoogor hun amin 10% l vaktsinjulah yum shig bn.

0  |  0
Зочин (59.153.86.6) 2021 оны 06 сарын 05

Тайвань хэзээ хятадынх болчихов ,Худлаа юм бичээд,

2  |  0
Top