ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ухнаагийн Хүрэлсүхэд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, баярын цахилгаан ирүүлжээ.
“Санал хураалтын үр дүн таны улс төрийн өндөр нэр хүндийг бүрэн утгаар нь баталгаажууллаа. Төрийн тэргүүний хувьд хэрэгжүүлэх таны үйл ажиллагаа манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж Путин цахилгаандаа онцолжээ.
Энэ сарын 9-нд болсон бүх нийтийн сонгуулиар эрх баригч Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх ялалт байгуулсан. Орон нутгийн цагаар 23.00 цагийн байдлаар, Хүрэлсүхийн төлөө 776 мянга гаруй сонгогч саналаа өгсөн бол УИХ-ын гишүүн асан Дангаасүрэнгийн Энхбатыг 235 мянга орчим сонгогч дэмжиж, сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан Содномзундуйн Эрдэнийн төлөө 67 мянга орчим хүн саналаа өгчээ. Сонгуулийн ирц 52.69 хувьтай байжээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, тус улсын иргэд анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаагаар сонгосон юм.
Эх сурвалж: ТАСС
Сэтгэгдэл ( 4 )
Үнэн үү тоолоо юу Хүүкийн гөлөгнүүд гөрдчихөв үү
Путин, Ши жин пи, Хүрэлсүх. Коммунистууд аа гэж бие биенээ хоосон хөөргөж хожил гаргах гэсэн Баагийнууд новш гэж.
Tegnee tegen diktator hamgiin turuund bayar hurgene
Bolioj khydallaa shaakhaa bolio .