АНЭУ анх удаа "КОВИД"-ын эмчилгээнд Сотровимаб тариаг хэрэглэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Арабын Нэгдсэн Эмирт Улс Сотровимаб буюу Sotrovimab, VIR-7831 тариаг коронавирусний халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэх болсон тухай зарлажээ.

Их Британийн “GlaxoSmithKline” эмийн үйлдвэрийн тариаг Абу Даби өнгөрсөн мягмар гарагт хүлээн авчээ. Ингэснээр АНЭУ коронавирусний эсрэг энэхүү тариаг хэрэглэж буй анхны улс болж байна. Сотровимабыг хөнгөн болон хүндэвтэр хэлбэрийн халдвартай насанд хүрэгсдэд болон 40 кг дээш жинтэй 12 наснаас дээш насны хүүхдүүдэд хэрэглэх заалттай. Харин тТус тариаг коронавирусний халдварын оноштой эмнэлэгт эмчлүүлж буй эсвэл хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хориглосон байна.

Эрт үеийн эмчилгээнд энэхүү тариаг хэрэглэснээр 85 хувьд эмнэлэгт эмчлүүлэх, өвчин хүндрэх, нас барах эрсдэлээс урьдчилан сэргийлж чаджээ.

Сотровимаб нь нэг төрлийн клончилсон эсрэг биет дээр суурилсан вирусний эсрэг тариа. Эм үйлдвэрлэгчийн мэдээлснээр, КОВИД-оор халдварласан өвчтөнүүдэд судас тарианы эмчилгээ сайн зохиж байгаа гэнэ.

Эл тариаг АНУ өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр, АНЭУ болон Кувейт энэ сарын эхээр хэрэглэхийг зөвшөөрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top