Аризонад буутай этгээд гал нээжээ

2021 оны 06 сарын 18

АНУ-ын Аризона мужид нэгэн этгээд гал нээж, нэг хүний аминд хүрч, 12 хүнийг шархдуулжээ.

ABC15 сувгийн мэдээлснээр гал нээсэн этгээдийг баривчилсан бөгөөд түүнийг ганцаараа байсныг тогтоожээ.

Мөн буун дуу хэд хэдэн газар автомашин дотроос 90 минутын турш гарсан байна. Тэдгээр нь хоорондоо холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Цагдаагийн газраас мэдээлснээр гурван хүн буудуулж шархадсан бол бусад нь шилний хагархай зэрэг бусад зүйлээс гэмтэл авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top