Ц.Чинбаяр: Хүүхдэдээ бид өөрсдөө халдвар тарааж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21


ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр Асашёорюү Д.Дагвадоржтой ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ярилцлаа.

Тэрбээр хүүхдүүдийн өвчлөлийн талаар "Хэвийн дархлаатай хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Харин суурь өвчлөлтэй, эрсдэлт бүлгийн хүүхдүүд ковидоор хүнд өвчилж, амьсгалын дутагдалд орж байна. Хүүхдүүдэд бид өөрсдөө халдвар тарааж байгаа. Эцэг, эх нь гадуур явж, хавьтал болоод хүүхдэдээ, ахмад настай аав, ээждээ халдвар тараагаад байна. Иймээс гадуур явахгүй байж, тэвчиж болох уулзалтыг хойш тавиач ээ гэж хэлмээр байна" гэлээ.

Иргэд ковидоос урьдчилан сэргийлэхээр мана 4, норов 7 зэрэг тан, арбидол эм ууж байгаа талаар Ц.Чинбаяр эмч "Болсон, болоогүй вирусний эм хайж, үнийг нь өсгөхөөс илүү ковидоос хамгаалах цорын ганц арга нь вакцин. Вакциныхаа бүрэн тунд хамрагд. Амны хаалтаа зөв зүү. Витамин С, Д ч гэсэн сөрөг нөлөөтэй. Витамин С ходоод цочроох, витамин Д хүний төрөлхийн дархлааг сулруулах сөрөг нөлөөтэй. Вирусний эмнүүдэд гаж нөлөө их бий" гэлээ.

 

        

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.50) 2021 оны 06 сарын 23

Хүүхдүүддээ хэргээр халдвар таарахгүй л байх аа.Хүүхдээ хувцаслах хооллох,анхаарал халамж тавих гээд байнга хүүхдүүдтэйгээ харьцаж байдаг нь нөлөөлдөг байх аа.Зарим их мэдэмхийрэгчид янз бүрийн юм ярьж бага насны хүүхэдгүй юм шиг яриад байх юм.

0  |  0
Зочин (66.181.161.73) 2021 оны 06 сарын 22

Манайхан чинь тэгээд урьдчилан сэргийлэх нэрээр айгаад аль эрт хүртсэн бхо

0  |  0
DR PRADHAN(197.210.64.65) 2021 оны 06 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n

0  |  0
Top