Коронавирусний “Дельта” буюу анх Энэтхэг улсад бүртгэгдсэн хувилбарын тархалттай тэмцэх зорилгоор ОХУ-ын Эрүүл мэндийн яам хүн амаа дахин вакцинжуулах хөтөлбөрийг боловсруулж байна гэж “Коммерсантъ” хэвлэлд мэдээлжээ.
Хөтөлбөрийн энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд вакцинжуулалтад жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулах гэнэ. Үүнээс өмнө Москва хотын захирагч Сергей Собянин ард иргэдийг дахин вакцинжуулах шаардлагатай байгаа талаар мэдэгджээ.
Вакцины эхний тунгийн дараа эсрэг биет хангалттай төвшинд хүртэл үүсээгүй бол дахин хоёр тун тариулах шаардлагатай гэж шинжээчид санал болгож байгаа гэнэ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны орон тооны бус ерөнхий мэргэжилтэн Оксана Драпкинагийн хэлснээр, “Спутник Лайт” гэдэг нь “Спутник V вакцины эхний тун ба вакцин хийлгээд 21 хоносны дараа эсрэг биетийн шинжилгээ хийлгэхийг зөвлөжээ. Хэрэв эсрэг биет хангалттай өндөр төвшинд үүссэн бол хоёр дахь тунгаас татгалзах боломжтой гэнэ. Хэрэв эсрэг биет бага хэмжээнд үүссэн бол дахин хоёр тун тариулах шаардлагатай гэж тэрбээр онцолсон байна.
Гэхдээ Драпкинагийн хэлснээр, мэргэжилтнүүд хэзээ дахин вакцинжуулалтын хийх тал дээр нэгдсэн саналд хүрээгүй байгаа гэнэ. Зарим шинжээчид нэг жилийн дараа гурав дахь тун, “Спутник Лайт” хийлгэсэн тохиолдолд хоёр дахь тунг хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Харин халдварын өнөөгийн нөхцөл байдлаас үзвэл дахин вакцинжуулалтыг зургаан сарын дараа хийх нь тохиромжтой гэнэ.
Халдвар аваад эдгэрсэн хүний хувьд хагас жилийн дараа вакцин хийлгэхийг мэргэжилтэн зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )