УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү АСА станцад ярилцлага өгч байна.
Тэрбээр фитнесс, бассейны үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлаж байгаа талаар "Агаар сэлгэлт муутай, битүү, хүмүүс ороод амны хаалтаа авдаг газруудад халдвар тархах өндөр эрсдэлтэй учир фитнесс, бассейн зэрэг газруудын үйл ажиллагааг хааж байгаа. Олон улсад ч ковидын эсрэг ийм журам баримталж байна. Вакцинд хамрагдаагүй иргэдээ хамгаалж, зарим газрын үйл ажиллагааг хязгаарлаад энэ хугацаандаа вакцинжуулалтаа эрчимжүүлэх зорилгыг бид тавьсан. Төрийн байгууллага очоод байнга хянаад байх боломжгүй учир аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, иргэд ч тухайн байгууллагад халдвар хамгааллын шаардлага тавих хэрэгтэй" гэлээ.
Төрийн байгууллага нь халдвар хамгааллыг сахиулахаас гадна аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд бүгд хамтын оролцоотой байж цар тахлыг давна гэв. Халдвар хамгааллын дэглэм зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг торгох, үйл ажиллагааг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа аж.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд яагаад гуанз ресторанууд залаар үйлчлэх болчихов? Адилхан маскаа тайлж л идэж ууна шүү дээ!!