ДЭМБ хүүхдийн вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтын талаар гаргасан зөвлөмжид хүүхэд, өсвөр настнуудтай холбоотой заалт нэмж оруулжээ.

Хүүхэд, өсвөр настнууд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт ороогүй хүүхэд, өсвөр настнуудыг вакцинжуулалтад хамруулах гэж яарах шаардлагагүй гэж ДЭМБ онцолжээ.

Хүүхэд, өсвөр настнуудын вакцинжуулалтын талаар ерөнхий зөвлөмж гаргахын тулд коронавирусний эсрэг төрөл бүрийн вакцин хүүхдүүдэд хэрхэн үйлчилж байгаа талаарх нэмэлт мэдээлэл шаардлагатай байна гэж ДЭМБ тодруулсан байна.

ДЭМБ-ын шинжээчдийн стратегийн зөвлөх бүлэг “Pfizer” вакцин 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Агуулгагүй (192.82.89.113) 2021 оны 06 сарын 24

Энэ мэдээний агуулга нь yes. No гэсэн байх юм....

1  |  0
Зочин(66.181.176.134) 2021 оны 06 сарын 24

Насанд хүрээгүй хүүхдүүдэд вакцин яаран хийх хэрэггүй гэсэн байсан шүү дээ, бас л гуйвуулах юм

0  |  0
Top