Японы “Panasonic” корпорац 2020 оны санхүүгийн жилийн сүүлээр (2021.03.31-нд дуссан) АНУ-ын “Tesla” компанид эзэмшдэг өөрийн хувьцаагаа зарсан тухай баасан гарагт “Nikkei” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээллээр, Японы корпорац хэдий хэмжээний мөнгөөр хувьцаагаа худалдсан нь тодорхойгүй байна. Өнгөрсөн санхүүгийн жилд бусад компаниудад эзэмшдэг хувьцаагаа худалдаж нийт 380 тэрбум иен буюу 3.4 тэрбум ам.доллар олсноос ихэнх хэсгийг “Tesla” компанийн хувьцааны дүн эзэлж байгаа аж.
“Panasonic” корпорац Илон Маскийн компанид эзэмшиж байсан хувьцаагаа зарах болсон гол шалтгаан нь ашиг орлогоо нэмэгдүүлэх, бусад компанид хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болох явдал гэж шинжээчид үзэж байна.
2010 онд “Panasonic” корпорац “Tesla” компанийн 2.4 тэрбум иен буюу 21.8 сая ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг худалдан авчээ
2003 онд Илон Маскийн үүсгэн байгуулсан “Tesla” компани цахилгаан автомашин болон нарны зай болон бусад эрчим хүч хураагуур үйлдвэрлэдэг.
Сэтгэгдэл ( 0 )