Жирэмсэн эмэгтэйчүүдэд Pfizer вакциныг хийж байгаа бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ байж, зөвхөн цахимаар хүмүүстэй харилцаж, цахимаар ажиллах хэрэгтэйг хэлэв. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах нь нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа тул олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй юм. Жирэмсэн эх гэртээ байгаа ч хамт амьдардаг гэр бүлийнхэн нь гадуур явж халдвар тээж ирж байгааг мөн анхаарууллаа.
Жирэмсэн эмэгтэйчүүд ковидын халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай гэв. Гэртээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.
Мөн жирэмсний 36-гаас дотогш долоо хоногтой эмэгтэйд Pfizer вакциныг хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )