Иорданы Эрүүл мэндийн яам Маан хотын 66 настай оршин суугч “AstraZeneca” вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа нас барсан тохиолдол гарсан тухай мэдээлжээ.
Мэдээллийн Ammon агентлагийн мэдээлснээр, талийгаач вакцин хийлгэсний дараа 10 минутын дараа амьсгал хураасан байна. Иорданы Улсын их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан ч түүний амь насыг аварч чадаагүй байна.
Түүний үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд вакцин хэрхэн түүний бие организмд нөлөөлсөн нь тодорхойгүй байна гэж албан эх сурвалж тодруулжээ. Талийгаач хууч өвтэй байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд “AstraZeneca” вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
Иордан улс энэ оны нэгдүгээр сарын 13-наас хүн амаа вакцинжуулалтаа хамруулж эхэлсэн. Одоогоор 2.2 сая хүн эхний тунгаа хийлгээд байгаа бол 1.1 сая хүн хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тус улсад нийт 749319 хүн халдвар авснаас 9718 хүн энджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нөгөө хужаа вакцин шаалгасан гарууд нь толгой дараалан тусж бгаам бишүү. Гатан ээжээс авхуулаад. Бас халдвар тараагчид чин энэ сэтэртэй МАНгарууд бшдээ