Вакцин хийлгэсэн хүмүүст илэрч буй халдварын ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Их Британийн судлаачид коронавирусний эсрэг вакцин хийлгээд халдвар авсан хүмүүст илэрдэг дөрвөн үндсэн шинж тэмдгийг тодруулжээ.

Коронавирусний шинж тэмдгийг тандан судлах “ZOE COVID Symptom Study” аппликэйшны мэдээллээр, хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст толгой өвдөх, хамар шархирах, найтаах, хоолой өвдөх зэрэг дөрвөн үндсэн шинж тэмдэг илэрдэг байна.

Харин зөвхөн эхний тунгаа хийлгэсэн хүнд дээрх шинж тэмдэг дээр ханиах зовуурь нэмэгддэг байна.

Вакцин нь коронавирусний халдвараас 100 хувь хамгаалахгүй ч хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлийг маш сайн бууруулдаг гэж судлаачид онцолжээ. Үнэрлэх чадвараа алдах, амьсгаа давчдах, халуурах зэрэг халдварын “уламжлал” болсон шинж тэмдэг вакцин хийлгэсэн хүмүүст ховор илэрч байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top