ДЭМБ зөвхөн эрсдэлтэй хүүхдүүдэд ВАКЦИН ЗӨВЛӨВ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтын талаар гаргасан зөвлөмжид хүүхэд, өсвөр настнуудтай холбоотой заалт нэмж орууллаа. 

Хүүхэд, өсвөр настнууд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул хүнд хэлбэрээр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт ороогүй хүүхэд, өсвөр настнуудыг өндөр настнууд, архаг хууч өвтэй хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтнуудтай зэрэгцэн вакцинжуулалтад хамруулах гэж яарах шаардлагагүй гэж ДЭМБ онцолжээ.

ДЭМБ-ын зөвлөмжид зөвхөн өндөр эрсдэлтэй бүлгийн 12-15 өсвөр настай хүүхдүүдэд “Pfizer” вакцин санал болгож болно гэдгийг нэмж орууллаа. 

Хүүхэд, өсвөр настнуудын вакцинжуулалтын талаарх ерөнхий зөвлөмж гаргахын тулд коронавирусний эсрэг төрөл бүрийн вакцин хүүхдүүдэд хэрхэн үйлчилж байгаа талаарх нэмэлт мэдээлэл шаардлагатай байна гэж ДЭМБ зөвлөмжид оруулсан өөрчлөлтийнхөө хүрээнд онцолж мэдээллээ. 

ДЭМБ-ын шинжээчдийн стратегийн зөвлөх бүлэг “Pfizer” вакцин 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэж байгаа. 

Сануулахад, Монгол Улс 12-15 насны хүүхдүүдийг өчигдрөөс (2021.06.28) эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр "Файзeр" вакцинд хамрагдуулж эхэлсэн. Өчигдрийн 20:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 14713 хүүхэд "Файзeр" вакцинд хамрагджээ. Нийслэлийн хэмжээнд 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм. Мөн 16-17 насны 33 мянган хүүхэд "Файзeр" вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна.

Монгол Улсын хэмжээнд 25038 хүүхэд Ковид-19 халдвар авчээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ковидын 25038 хүүхэд Ковид-19 халдвараар өвчилжээ. Халдвар батлагдсан хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхээсээ халдвар авсан байна.

Хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
 

  • 0-4 настай - 5690
  • 5-9 настай - 8000
  • 10-14 настай - 7597
  • 15-17 настай - 3571

Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53% буюу 20915 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдолд тооцогдож байна. 

Орон нутагт хүүхдийн халдвар харьцангүй ялгаатай байгаа. Тухайлбал,
 

  • Архангай аймагт - 289
  • Баян-Өлгийн аймагт - 57
  • Баянхонгорт - 8 
  • Булган аймагт- 138
  • Говь-Алтай - 222
  • Говьсүмбэр - 65
  • Дархан - 559
  • Дорноговь - 19
  • Дорнод - 166
  • Дунговь - 73
  • Завхан - 247
  • Орхон - 611
  • Өвөрхангай - 280
  • Сүхбаатар - 135
  • Сэлэнгэ - 146
  • Төв аймаг - 519
  • Увс - 88
  • Ховд - 149
  • Хөвсгөл - 108
  • Хэнтий - 220

Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улсад 1727 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 113.232 болж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 548 боллоо.

Харин энэ хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 73.007 болж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.56) 2021 оны 06 сарын 30

12-15 nasnii huuhduudee hiilgeed eheltsen bhad yaran hiilgeh hereggui gesen tuurugduulsen tumen medee tugeehee bolino uu!!! zugeer l hiilge bugd. ugui bol bugd bithii hiilge.

0  |  0
Top