Их Британид халдвар дахин нэмэгдэж, өндөр үзүүлэлтэд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Их Британид өнгөрсөн нэг хоногт коронавирусний халдварын 26068 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сараас хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн 24 цагт тус улсад 14 хүн халдварын улмаас нас барсан байна. Үүнээс нэг хоногийн өмнө халдварын тоо 20479-өөр нэмэгдэж, 23 хүн энджээ.

Цар тахал эхэлснээс хойших хугацаанд тус улсад нийт 4.7 сая гаруй хүн халдвар авснаас 128 мянга гаруй нь эндээд байна.

Их Британид одоогийн байдлаар насанд хүрсэн хүн амын 84.9 хувийг вакцины эхний тунд хамруулаад байгаа бол 62.4 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна.

Тавдугаар сарын 17-ноос эхлэн Их Британи хорио цээрийн дэглэмээ сулруулсан билээ. Тухайлбал, ард иргэддээ айлд зочилох, дотооддоо аялах зөвшөөрөл олгож, зочид буудал, театр, музей нэгдсэн бол ресторан, баар, кафе гадаа талбайгаас гадна заалаар үйлчлэх болсон байна. Дунд сургуулийн сурагчдад анги, танхимд амны хаалт зүүхгүй бйхыг зөвшөөрч, оюутнууд танхимаар хичээллэж эхэлсэн юм.

Британийн эрх баригчид халдвар хамгааллын дэглэмийг энэ сарын 21-нд бүрэн цуцлахыг төлөвлөж байсан ч коронавирусни “Дельта” хувилбар тархаж буйтай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг дахин дөрвөн долоо хоног буюу долоодугаар сарын 19-ныг хүртэл сунгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top