Украины Засгийн газрын гишүүд шигшээ багийнхаа өмсгөлөөр жигдэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Украины Засгийн газрын гишүүд хөл бөмбөгийн шигшээ багаа түүхэндээ анх удаа Европын аваргын шөвгийн наймд шалгарсанд нь зориулж шигшээ багийнхаа өмсгөлөөр жигдэрч хуралджээ.

Энэ үйл явдал нийгэмд эв нэгдэл, гэрэл гэгээг түгээсэн, онцгой зүйл болжээ.

Монголын хөл бөмбөг сонирхогчид энэхүү үйл явдлыг хараад Монголын үндэсний шигшээ багаа түүхэндээ анх удаа Катар 2022 ДАШТ-ний урьдчилсан шатнаас шалгарч, дэлхийн аваргын анхны гоол оруулсан (Гоолын эзэн Цэдэнбалыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч Монголд айлчлах үедээ нээлтийн тоглолтод урьжээ) явдлыг бахархан ярьж байна.

Монголын шигшээ багийн гаргаж буй хөдөлмөр, амжилтыг үнэлж Засгийн газар, УОК цар тахлын чанд дэглэм дор үзэгчгүй тэмцээн явуулах, бэлтгэл хийх бололцоо олгоно гэж найдаж буйгаа Монголын багаа дэмжигчид илэрхийллээ.

Монголын үндэсний шигшээ баг Азийн нэгдүгээр эрэмбэ Япон тэргүүтэй хэсэгт орж, дэлхийн чансаагаар 100 байрын өмнө яваа Киргизстаны багийг хожиж, эрэмбэ хол дээгүүр Тажикистантай эн тэнцүү тоглож, Мьянмарын дээр гарсан амжилт үзүүлсэн билээ.

Мөн цаашлаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд плей оффгүйгээр хэсэгт шалгараад байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top