Ковидын халдвар эхлээд ханиадны хэлбэрээр илэрч байна!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

ЭМЯ-наас коронавирусний халдвар хүүхдэд хэрхэн илрэх талаар мэдээлэл өглөө.

Коронавирусний халдвар нь ханиалгах, найтаах, чанга дуугаар хоорондоо ярих үед халдана. Ковидын халдвар нь эхлээд ханиадны хэлбэрээр илэрч байгаа аж. Иймээс хүмүүс ханиад гэж андуурах тохиолдол байгааг мэргэжилтэн хэллээ.

Ковид эхний долоо хоногт ханиадны хэлбэрээр илэрч байгаа учир хоолой өвдөх, халуурах, ханиалгах шинж тэмдэг хүүхдэд илэрвэл, мөн нярай хүүхдийн хамар битүүрч, хөхөө хөхөх дургүй болох, хөхөхдөө амрах зэрэг шинж тэмдэг илэрч байвал ковидын халдвар авсан байж болзошгүй гэлээ. Хүүхэд хөхөхдөө амрах нь хамар нь битүүрсний шинж бөгөөд хүүхэд амаараа амьсгалж эхэлдэг байна. 

Мөн хүүхэд тань гэдэс өвдлөө гэвэл, амьсгал нь олширвол, цээж өвдлөө гэвэл ээжүүд сайн анзаарах хэрэгтэй аж. Бөөлжих, гүйлгэх нь мөн яаралтай эмнэлэгт хандах шинж тэмдэг гэв.

Хүүхэд даарах, хөл нь хүйтэн байх зэрэг нь мөн анхаарал татсан зүйл юм.

Сүүлийн үед дэлхий дахинд ковидын Дельта хувилбар анхаарал татаж байна. Дельта вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top