Израил улсад хэрэглэж буй “Pfizer” коронавирусний “Дельта” хувилбарын халдвараас 60-80 хувь хамгаална гэж Иерусалим дахь Еврейн их сургуулийн судлаачид судалгааг үндэслэн мэдэгджээ.
Тус вакцин “британи” буюу “Альфа” омгийн эсрэг 90 гаруй хувийн үр дүнтэй байсан гэж эрдэмтэд тодруулсан байна.
Өдгөө тус улсад коронавирусний халдварын шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо долоо хоногийн дотор хоёроор нэмэгдэж байна. Олон нийтийн газар амны хаалт дахин зүүх шийдвэр гарсан ч халдварын тархалтад нөлөөлөхгүй байна. Израилийн эрх баригчдын юуны өмнө эрсдэлтэй бүлэг болох өндөр настнуудын асрамжийн газруудыг халдвараас хамгаалах арга хэмжээ авахыг судлаачид санал болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )