КОВИД-19: Дэлхий дахинд нас барсан хүний тоо дөрвөн саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Дэлхий дахинд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний нийт тоо дөрвөн саяыг давлаа.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, КОВИД-19 дэлхийн 4 006 856 хүний амийг авч оджээ. Дэлхийн хэмжээнд нийт 184.2 сая хүн халдвар авчээ. Анхны нас баралт 2020 оны нэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэн бол нэг саяыг босгыг есдүгээр сарын 28-нд давжээ. Хоёр дахь сая хүн дөрөв хүрэхгүй сарын дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 15-нд бүртгэгдсэн байна. Гурван саяыг босгыг гурван сарын дараа давжээ.

Нас баралтын төвшин 2.16 хувь байгаа бөгөөд хагас жилийн турш гурван хувиас дээш гараагүй юм.

Хамгийн олон нас баралтын тохиолдол (605.6 мянга) АНУ-д бүртгэгдэж, тус улсад батлагдсан халдварын нийт тохиолдлын 1.8 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээр Бразил (нас баралт 525 мянга гаруй, халдвар 18.8 сая), Энэтхэг (нас баралт 403 мянга, нийт халдвар 30.6 сая) удаалж байна.

Хүн амд ногдох нас баралтын төвшнөөр Перу улс тэргүүлж байна. Тус улсад 100 мянган хүнд 578 нас баралт бүртгэгджээ. Перугийн араас Унгар (311), Босни-Херцеговин (296), Чех (283) орж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top