“Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгааллаа

2021 оны 07 сарын 12

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн дэд профессор, хошууч Б.Саранцэцэг “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгааллаа.

Энэхүү докторын судалгааны ажил нь гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй, мөн чанар, олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдлын хүчин зүйлийн шинжилгээ, стратегийг тодорхойлж, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлийг шинжлэх ухааны үүднээс онол, практикийн түвшинд цогц байдлаар нь судлагдснаараа шинэлэг  юм.

Мөн гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй эрх зүйн зохицуулалтад хийсэн дүгнэлт, асуулга, судалгааны хүчин зүйлийн шинжилгээ, түүний үр дүнгээс гарсан тулгамдсан асуудал, түүнийг боловсронгуй болгох чиглэл, зөвлөмж, хувилбар боловсруулсан зэрэг нь судалгааны ажлын практик ач холбогдолтой.

Хошууч Б.Саранцэцэг нь 2008 оноос хойш 13 дахь жилдээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын салбараас төрж буй тав дахь эмэгтэй доктор юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 13

Эрдэмтний ажлын үр дүн хаана байнаа эрдэмтэд ээ? Төрийн дээрэм тонуул гамшиг. Ард иргэдийн ядуурал гамшиг. Нийгэмд тархаад байгаа өвчин тахал гамшиг. Үүниыг судалсан юм бол зөв голдрилд нь тэгээд оруулахгүй юм уу? Саранцэцэг хошуучаа.

0  |  0
Z(202.9.46.247) 2021 оны 07 сарын 12

Гэцүү гэцүү

1  |  0
зочин(202.21.108.35) 2021 оны 07 сарын 12

КОВИДААС АЙХ АЮҮЛГҮЙ БОЛЛОО. МАНАЙ ЭМЧ НАР ЦАР ТАХЛЫГ ЭМЧЛЭХ ЭМЧИЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨН АСПИРИН БОЛОН ПАРАЦЕТОМОЛЫГ ХАЛДВАР АВСАН ӨВЧИНГҮҮДЭЭ ӨГӨХ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА ШҮҮ.

0  |  0
Phd.(139.5.216.158) 2021 оны 07 сарын 12

Юун ядуу сэдэв вэ.? Ийм төсөлд solutions гарч ирэх үү

1  |  0
Top