ЭМЯ ремдезивир тариаг 50 мянган төгрөгөөр авч байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Эрүүл мэндийн яам анх PCR оношлуурыг 55,000 төг, ремдезивир тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байсан бол худалдан авах үйлдвэрлэгчдийн сонголтыг өргөтгөж, мөн олон улсад бөөнөөр үйлдвэрлэх явц нэмэгдэж үнэ хямдарчээ. Тиймээс өнөөдөр ЭМЯ нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28,000төг, ремдезивир тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд нийгмийн сүлжээнд мэдээлжээ. Түүний бичсэнээр, цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.

"Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг нь ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал "олны олон таван цэн" гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эм н манайд орж ирсэ(202.126.88.46) 2021 оны 07 сарын 22

Эм н манайд орж ирсэн юм болов уу

0  |  0
Давуушка(66.181.161.76) 2021 оны 07 сарын 15

Энэ тариаг 250 к худалдаж авсан шүү дээ

0  |  0
зочин(192.82.87.167) 2021 оны 07 сарын 15

сарангэрэл авгай хүүхэдтэйгээ нийлж нилээн мөнгө босгосон байхаа

1  |  0
Top