Монголын баг Сингапур, Пуэрто Рико зэрэг улсын тамирчидтай нэг хэсэгт байрлана

2021 оны 07 сарын 18

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам энэ сарын 23-нд эхэлж, наймдугаар сарын 8-ны өдөр өндөрлөнө.

Олимпын наадамд оролцогч болгон тамирчдын тосгоны хүлээн авах байранд хүрэлцэн ирж, мандат (Pre Valid Card) идэвхжүүлэх хэсэгт идэвхжүүлээд тамирчдын тосгонд нэвтрэх эрх үүсэх юм. Зохион байгуулах хорооноос мандат болон нүүр таних системээр уншуулж явж болно.

Монгол Улсын баг 5C байрны 14 давхарт байх бөгөөд, тус хэсэгт Сингапур, Хонг Конг, БНХАУ, Пуэрто Рико улсуудтай хуваарилагдсан байна.

Тус наадамд ОУОХ-ны гишүүн 206 орны 11 мянга гаруй тамирчин оролцох бөгөөд Монгол Улсаас 43 тамирчин өрсөлдөх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top