24 ЦАГТ: 1171 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.19) мэдээллийг хүргэе.


Сүүлийн 24 цагт шинээр 1171 тохиолдол бүртгэгджээ. Харин 3489 хүн эдгэрлээ. 

24 цагийн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 6 хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийт илэрсэн 1171 тохиолдлын 544 нь Улаанбаатар хотод, 627 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 148424 боллоо.

Өнгөрөгч хоногт 3489 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 134101 боллоо.

Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь хөнгөн 5897, хүндэвтэр 3016, хүнд 892, нэн хүнд 208 хүн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top