Өнөөдөр /2021.07.23/ Японы нийслэл Токио хотод коронавирусний халдварын 1359 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Тус хотод сүүлийн дөрвөн хоног халдварын тоо 1000 давж байна. Долоо хоногийн өмнө халдварын шинэ тохиолдол 88-аар цөөн батлагдаж байсан бол сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногоос 46.5 хувиар өсжээ. Токиод нийт 196 400 хүн халдвар аваад байна.
Одоогоор 68 хүний биеийн байдал хүнд байгаа нь өмнөх хоногоос гурваар нэмэгджээ. Баасан гарагт нэг хүн халдварын хүндрэлийн улмаас нас барсан байна.
Сэтгэгдэл ( 0 )