“Хангай-21” хамтарсан дадлага сургууль Архангай аймагт болно

2021 оны 08 сарын 21

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран  “Хангай-21” хамтарсан  дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд  Архангай аймагт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 21

Монголын эх оронч охид, хөвгүүд улс орныхоо хувь заяаны төлөө тэмцэж боссон үед тэднийг дарах дадлага сургуулилт битгий байгаасай.

0  |  0
Top