ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр /2021.08.26/ Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
“Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, баг тамирчдад хандан, Монгол Улсын баг тамирчдын гаргасан амжилтыг бататгаж тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )