Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадоржтой ярилцлаа.
– Юуны өмнө Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох гэж байгаа баг тамирчдад нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Бэлтгэл хэр хангагдав?
– Баярлалаа. ОБЕГ-ын даргын тушаалаар баталсан шигшээ багийн бүрэлдэхүүн 07 дугаар сарын 23-наас эхэлж бэлтгэлдээ гарсан. Нэг сарын хугацаанд бид бэлтгэлээ эрчимтэй, чанартай хийж бэлтгэл бүрэн хангагдаад байна. Шигшээ баг маань бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас бүрддэг. Тамирчдаасаа сорил авч шалгаруулдаг. Нийслэл хотоос гадна орон нутгийн анги салбараас шилдэг, залуу тамирчид түлхүү оролцож байна. Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 35, 63 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газраас 2, Дархан -Уул аймгийн Онцгой байдлын газраас 1, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 1, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч оролцож байна.
– Шигшээ багийн зорилго, тактик ямар байх вэ? Тэмцээнд хэдэн төрлөөр оролцохоор бэлтгэв?
– 2017 онд баг тамирчид маань хүрэл медаль хүртэж Монгол улсын рекордыг эвдэж байлаа. Бидний зорилт бол өмнө нь гаргасан амжилтаа бататгах, илүү амжилт гаргахын төлөө бэлтгэлээ ч сайн хангасан. Мэдээж тамирчин хүн бүрийн мөрөөдөл бол медаль авах, медалийн өнгөө хувиргахыг хүсдэг.
Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр аваргуудаа шалгаруулна.
Манай баг тамирчдын хувьд 4X100 метрийн буухай, байлдааны тархалтын төрлүүдэд амжилт гаргачих байх гэсэн найдлага байгаа. 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс саадтай 100 метрийн төрөлд олон улсын хэмжээний мастер 1, довтолгооны шатны төрөлд спортын мастер 1 төрсөн.
Бидний ажил, мэргэжил ч хүний амь насыг аврахын төлөө цаг хугацаатай уралдсан, минут, секунд алдах эрхгүй, хариуцлагатай хүнд хөдөлмөр. Гал унтраах техникийн спортын амжилт ч хэдхэн доль алдахад бүх зүйл талаар болж өнгөрдөг. Секундээр биш долиор хэмжигддэг. Тиймээс асар их хариуцлага, сэтгэл зүйн болоод бие бялдрын бэлтгэл маш чухал.
– Таны хувьд шигшээ багт 2019 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Спортын амжилтаасаа хуваалцаач?
– Миний хувьд 1991 оноос эхлэн энэ спортоор хичээллэж эхэлсэн. 1994, 1996 оны Улсын аварга. Спортын мастер цолтой. Улсын шигшээ багт хоёр дахь удаагаа дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ жил ахлах дасгалжуулагчаар томилогдож, улам их хариуцлага нэмэгдэж байна даа /инээв/.
Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамц нар ажиллана.
– Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа оролцож байгаа тамирчдыг онцолвол?
– Олон улсын хэмжээний мастер, ахмад О.Батсайхан, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг нар маань Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дах удаагаа оролцож байгаа туршлагатай. Энэ хоёр тамирчин маань 2017 онд ДАШТ-ээс “Байлдааны тархалт” төрөлд Хүрэл медаль хүртсэн. Анхныхаа тэмцээнд оролцох гэж байгаа тамирчин ч байна.
– “Онцгой мэдээ” сониныхоо уншигчдын өмнөөс Монгол Улсын шигшээ багийн баг тамирчиддаа дахин амжилт хүсье. Амжилтын буухиа тасралтгүй үргэлжлэх болтугай.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com