СХД-ийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцлаа

2021 оны 09 сарын 03

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан 9-р хорооны 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллалаа.

Тэд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Covid-19” халдварын үед танхимаар хичээллэх бэлтгэл байдал,  гадна талбайн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээний талаарх асуудлаар санал, солилцов. Энэ үеэр тус хоёр цэцэрлэгийн орох, гарах гарцтай зэргэлдээх авто замыг яаралтай засварлах шаардлага үүссэн байв. Тиймээс дүүргийн удирдлагууд зам талбайг хариуцсан нэгжүүдтэй шуурхай уулзаж, зам засвар, тохижилтыг эхлүүлэх талаар зөвлөлдөв.

Үүний дараа дүүргийн удирдлагууд 76-р сургуульд ажилласан юм. Тус сургуулийн өргөтгөлийг 2020 онд эхлүүлсэн ч "Covid-19" халдварын  нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилт нь зогссон байна. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхээ дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийллээ. Мөн дүүргийн Засаг дарга 76-р сургуулийн  сурагчдад сурлагын амжилт хүсч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хичээлдээ шамдан суралцахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top