Өсвөрийн аврагчид “Өглөөний уулзалт”-аар ажлаа эхлүүллээ

2021 оны 09 сарын 06

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн оролцоог хангах, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” бүлгийн  жилийн ажлыг “Өглөөний уулзалт”-аар эхлүүллээ. 

Өсвөрийн аврагчид хичээлийн жилийн болон сарын ажлаа төлөвлөж, сошиал баг, дотоод ажлын баг, сургалтын баг, нөлөөллийн багт хуваагдан, үе тэнгийнхэндээ болон  аймгийн нийт иргэдэд аюул ослоос урьдчилан сэргийлэх, эерэг хандлага түгээх ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

Мөн энэ хичээлийн жилийг “Зохион байгуулагч” жил болгон олон шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулах юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top