Польшийн Ерөнхийлөгч Ангела Меркельтэй уулзахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Германы Канцлер Ангела Меркельтэй уулзах цаг гаргаагүй гэнэ.

Меркелийн айлчлалын үеэр Анджей Дуда түүнтэй мэндчилээгүйг Германы хэвлэлүүд доромжлол, хэцүү харилцааны шинж гэж бичжээ. Канцлерын албанаас тэдний уулзалтын талаар урьдчилж мэдээлсэн ч Польшийн Ерөнхийлөгч Меркельтэй уулзаагүй байна.

Ангела Меркель Варшавт газардах үедээ төлөвлөгөөгөө эргэн харж, уулзалтаа цуцлахад хүрчээ.

Тэгвэл Польшийн хэвлэлүүдэд мэдээлснээр Анджей Дуда Ангела Меркелийн айлчлалын өдөр Катовице хотод хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох ёстой байсан аж.

Харин Германы хэвлэлүүд үүнийг Берлин өнгөрсөн зургаадугаар сард Польшийн Ерөнхий сайдыг Засгийн газрын зөвлөлдөх уулзалтад уриагүйн хариу үйлдэл гэж бичиж байна.

ХБНГУ-ын зүгээс харахад Анджей Дуда Ангела Меркелийг хүлээж аваагүй нь хоёр орны харилцаа таагүй байгаагийн илрэл гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top