Ковид-19: Аризона муж Байдены засаг захиргааг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Аризона муж АНУ-ын засаг захиргаа холбооны сая сая албан хаагч, хувийн компанийн ажилтнуудад Ковид-19-ийн эсрэг вакцин заавал хийлгэх шаардлага тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байж гэж үзэн шүүхэд өгчээ.

Тус мужийн ерөнхий прокурор Марк Брновичийн мэдэгдсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн холбооны албан хаагчид, холбооны эрх баригчдын гэрээт компаниуд, цаашлаад 100-аас дээш ажилтантай хувийн компаниудын ажилтнуудад ажлаар нь барьцаалан вакцин хийлгэх шаардлага тавьсан нь АНУ-ын түүхэн дэх хувийн эрх чөлөө, холбооны улсын зарчим, эрх мэдлийн хуваарилалтад хийж буй ноцтой халдлагуудын нэг болж байна. Тиймээс Ерөнхий прокурорын газар Аризона мужийн тойргийн шүүхэд хандан Байдены засаг захиргаанаас вакцинжуулалт болон коронавирусний шинжилгээний талаар явуулж буй бодлогыг Үндсэн хуульд үл нийцсэн гэж зарлан, иргэдийн эрүүл мэндийн салбарт шийдвэр гаргах эрхийг холбогдох хүмүүст нь буцаан олгохыг хүсэж байна гэж Брновичийн мэдэгдэлд онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү шийдвэр нь АНУ-ын 100 сая иргэн буюу нийт ажиллах хүчний гуравны хоёрыг хамарч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top