Японы шинэ Ерөнхий сайд аравдугаар сарын 4-нд тодорч магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17


Японы засгийн газрын шинэ тэргүүнийг сонгох зорилготой парламентын ээлжит бус чуулган ирэх сарын 4-нд нээгдэж магадгүй гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү мэдэгджээ.

Парламентын ээлжит бус чуулганы товыг аравдугаар сарын 4-ний өдөр гэж тогтоогоод байна гэж тэрбээр онцолсон байна. Шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийг эрх баригч Либерал ардчилсан нам энэ сарын сүүлээр тодруулах юм.

Одоогийн байдлаар, засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөө вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Коно Таро, гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио, хууль зүйн сайд асан Такаичи Санаэ нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.

Ирэх аравдугаар сард Японд мөн парламентын доод танхимын сонгууль болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top