Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Коичи Хагиүдаг томилохоор болжээ.
Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.
Хагиүда өмнө нь Шинзо Абэгийн үед ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хийж байжээ.
Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмиог эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгож, тус улсын 100 дахь Ерөнхий сайд болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )