ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон энэ өдөр цэцэглэнэ

2021 оны 10 сарын 11

Хонь

Сонирхолтой уулзалтад очиж, шинэ танилуудтай болно. Мэргэжлийн ажилдаа та дотоод ертөнцөө харуулж, оюун ухааны үнэ цэнээ тодруулах болно. Та ядарсан бол амрах, оюун санаагаа амрааж, эргэлзээгээ ялахад таатай өдөр. Гэхдээ гэрээсээ өөр газарт цагийг илүү сайхан өнгөрүүлнэ.

Үхэр

Хувь тавилан дахин таныг хамгаалалтдаа авна. Та энэ өдөр олон сайхан мэдрэмжийг мэдрэх болно. Ойр дотны хүмүүстэйгээ итгэлээ бататгаж, өөрийгөө сэргэлэн цовоо байгааг анзаарна. Харин найз нартайгаа харилцах харилцаанд анхаарах зүйлс байна.

Ихэр

Энергийн шинэ эх үүсвэрийг авч, мэдлэгийн хүрээгээ тэлэх өдөр. Таны матерриаллаг байдал зарим талаараа нэмэгдэж, илүү үнэтэй зүйл худалдан авна. Ажлын санал, амжилт таныг хүлээж байна. Таны байдал эргэн тойрныхныг байлдан дагуулах болно. Жижиг сажиг зүйлд бүү сатаар. Хувийн амьдралд тань том эргэлт хүлээж байхыг ч үгүйсгэхгүй.

Мэлхий

Таны нөхцөл байдал илүү сайхан болж, цовоо, өөдрөг болно. Харилцан гомдол тээсэн найз нөхөдтэйгөө энэ өдөр ярилцаж, бүгдийг мартаж, ардаа орхино. Харин та машин барьдаг бол зам дээр болгоомжтой байгаарай.

Арслан

Харилцаа, шинэ тэмүүлэл, ахуйн асуудлаа шийдэх зэрэгт маш таатай өдөр. Хуучин танилтайгаа уулзаж магадгүй. Та түүнтэй өмнөх байдлаараа харилцаагаа сэргээнэ. Ямар нэгэн шалтгаанаар холбоо тасарсан найз нөхөдтэйгөө ч холбоо барина. Шинэ ажлын эхлэлд төлөвлөгөө гаргаарай.

Охин

Энэ өдөр та цэцэглэнэ. Өмнө нь очиж байгаагүй газартаа ч та очсон байх болно. Юунаас ч ухардаггүй зан тань өөртөө итгэх итгэл болон хувирна. Хайртай хүнтэйгээ илүү дотно болж, итгэлцэл нэмэгдэнэ. Илүү сайн хүмүүсээр хүрээллээ бүрдүүлж, алдсан ч айх хэрэггүй болно. Шинэ ажил эхэлвэл сайхан зүйлс таныг хүлээж байна.

Жинлүүр

Итгэл найдвараар дүүрэн өдөр. Таны төлөвлөгөө биелнэ. Гэр бүлийн аз жаргал нь танд баяр баяслыг төрүүлж, хамтарсан ажил амжилт авчирна. Зугаалах, дасгал хийхэд таатай өдөр. Өнөөдрийн хамгийн сайхан тансаглал бол гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх юм.

Хилэнц

Нийгэм, улс төрийн байдал хурцадсан нь таны сэтгэлзүй, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлнө. Улс төрийн амьдралд илүү сонирхолтой болж магадгүй. Хэвлэл мэдээллийн мэдээ таныг амар тайван байлгахгүй. Тайван байдлаа хадгалж, мэдрэлийн системээ эрүүл байлгахыг хичээ.

Нум

Шинэ эрч хүчийг олж авах өдөр. Бодлоо цэгцлэх, хүрээллээ тэлэхэд маш таатай. Таны сэтгэл татам байдал хүмүүсийг байлдан дагуулах болно. Жижиг сажиг асуудлыг бүү тоогоорой. Эс бөгөөс амжилт танаас нүүр буруулна. Хувийн амьдралд тань сонирхолтой зүйлүүд хүлээж байна.

Матар

Одод таатай зүйл, шинэ ажлын эхлэлийг бэлгэдэж байна. Таны төлөвлөгөө биелж, уулзалтууд амжилттай болно. Үдээс хойш гэнэтийн мэдээ таныг ажлынхаа чиглэлийг өөрчлөхөд хүргэж магадгүй ч үйлдэл хийхээ бүү зогсоогоорой.

Хумх

Шударга, хүчтэй, зөн совинтой байна. Амьдралын туршлага хуримтлуулах, бодож эргэцүүлэх, ирээдүйн төлөвлөгөө гаргахад сайн өдөр. Энэ өдөр сүй тавих, жирэмслэх зэрэгт сайхан ирээдүй авчрах болно. Аура хүчирхэг болж, дархлаа сайжирна. Таныг хар хүчнээс хамгаалах гэрэлт хүч бий.

Загас

Амьдралд итгэх итгэл, хүч нэмэгдэнэ. Зарим таагүй зүйлээс үл хамааран олон загас өөрийгөө өндөрт гаргах алхамаа хийнэ. Өөрийн хүчиндээ илүү итгэлтэй болж, бусдыг татах дур булаам байдал нэмэгдэнэ. Эмэгтэй загаснууд өөртөө анхаарахад маш таатай үе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top