АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон эмнэлэгт хэвтсэн талаар СNN телевиз мэдээлжээ.
Экс Ерөнхийлөгч Калифорнийн нэгэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдал муудсан нь COVID-19-тэй холбоогүй аж.
75 настай Билл Клинтон сепсис буюу цусны халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэж, антибиотикийн эмчилгээнд орсон байна.
Билл Клинтоны хүрээллийн хүмүүсийн өгсөн мэдээллээр эмчилгээ амжилттай болж, түүний сэтгэл санаа сайхан байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )