ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал жаргал ирнэ

2021 оны 10 сарын 18
 

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.10.18, Даваа гараг
  • Билгийн тооллын: 13
  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.16-17.59
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Огторгуй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top