Казахстан улс болон Афганистаны эрх баригчид худалдаа-эдийн засгийн харилцаагаа сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ талаар Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Казахстаны Ерөнхийлөгчийн олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн тусгай төлөөлөгч Ержан Казыхан Афганистаны одоогийн засгийн газрын төлөөлөгч Абдул Гани Барадар, Амир Хан Мутаки нартай уулзжээ.
Талууд Казахстан улс Афганы ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, худалдаа-эдийн засгийн харилцаа холбоогоо сэргээх асуудлаар санал солилцсон байна.
Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Афганистаны асуудал эрхэлсэн төлөөлөгч, Гадаад хэргийн яамны төлөөлөгч Замир Кабулов Орос “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч нартай энэ сарын 20-нд Москвад нээлттэй хэлэлцээр хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )