ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн сайтар бод

2021 оны 10 сарын 21

Хонь

Өнөөдөр та хүчтэй мэдрэмжийн эрхэнд байна. Ямар ч зүйл харж байсан хүн хүнээ хайрлах сэтгэлийг хэзээ ч бүү алдаарай. Өмнө байгаа шуургыг даван туулж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ тогтоон барихыг хичээгээрэй.

Үхэр

Өнөөдөр та олон зүйлийг хүснэ. Ингэх зуураа та амьтан, ургамлын хэлийг сонсож, ойлгодог байсан бол сайхан байхсан гэж бодно. Таны мэдрэмж хурц байж, үүнийгээ маш сайн барих хэрэгтэй болох нь.

Ихэр

Өнөөдөр та өөрийгөө эрсдэлд оруулж магадгүй юм. Гэхдээ таны зөв байх болно. Шийдэмгий байдлаа харуулахын тулд та удирдагчийн байр сууринд очно. Гэхдээ ингэх хэрэгтэй эсэхээ сайтар бод. Эцэст нь ямар нөхцөл байдалд таныг аваачих вэ гэдэг нь чухал юм.

Мэлхий

Өнөөдөр танд хамгийн хачин зүйлүүд ч бодит мэт санагдана. Та магадгүй өөртөө хадан хана босгох байх. Бусад хүмүүс үүнийг давахгүй удаан зогсоно. Зарим зүйлийг та итгэлт хүмүүс, ажилтнууддаа итгэж даалгаснаар өөрийгөө чөлөөлж болох юм.

Арслан

Өнөөдөр таны төсөөлөн бодох чадвар хэт илэрнэ. Энэ нь таныг сарнайгаар дүүрэн талбайгаар алхуулж, бүх зүйлийг эмх цэгцтэй харагдуулна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор та хэн нэгнийг ямар нэгэн зүйлд албадахаас сэргийл. Та өөрөө ч төөрч байх магадлал их байна.

Охин

Гэнэтийн зүйлд бэлэн байх боломжгүй ч нөхцөл байдалд тохирох зэвсэгтэй байх нь чухал. Зарим үйл явдал танаас шалтгаалахгүй байх үе бий. Магадгүй та өнөөдөр зарим зүйлийг хэт томруулж харж байж мэднэ.

Жинлүүр

Өнөөдөр та асуудал шийдэгдсэн гэж үзэхээр шийднэ. Гэхдээ таныг их ажил хүлээж байна. Бүх зүйл харагдаж байгаа шигээ бус. Магадгүй таныг даван туулах ёстой олон шалгуурын нэг нь өнөөдөр хүлээж байна. Та шатны бүх гишгүүрийг давж, оргилд гарахыг хүсэж байгаа бол үүнийг хий.

Хилэнц

Өнөөдөр таныг шийдэмгий бус байдал уяж магадгүй. Залхаах зүйлүүд хангалттай ихээр гарч ирэх тул сонирхдог зүйлээ эхлээд хий. Найз нөхөдтэйгөө уулз. Шийдэж чадахгүй зүйл бүрд шалтгаан бий. Иймээс дахин сайн бодох хэрэгтэй байна.

Нум

Өнөөдөр та ойр дотны хүмүүстээ их хэрэгтэй. Гэр бүл ч, найз нөхөд ч таныг хүлээж байна. Бусад үед ч та тэдэнд хэрэгтэй, тэд танд хэрэгтэй байхын тулд бие биенээ ойлго. Зүгээр л тэднийг байгаагаар нь хүлээж ав.

Матар

Толгойгоо нуулгүйгээр бүрэн нуугдсан гэж бодох нь алдаа юм. Нэгдүгээрт, энэ нь таныг асуудлаас салгахгүй. Харин ч асуудлыг хурцатгана. Хоёрдугаарт, эргэн тойронд хаалт байгаа учир түүнийг давах хэрэгтэй болно.

Хумх

Өнөөдөр та өөртөө дүрсгүй байхыг зөвшөөр. Нийтийн тогтсон хэм хэмжээнээс өөр байхыг хүснэ. Энэ нь юунд хүргэх бол гэж толгойгоо бүү гашилгаарай. Зүгээр л үйлдлээ хий. Бодлыг тань дагасан мэт олон боломж, салаа замууд урдаа байгааг харах болно.

Загас

Өнөөдөр та сэтгэл хөдлөлдөө автах юм бол том алдаа гаргах болно. Өөрийн болон өрөөл хэн нэгний сэтгэл хөдлөлийг ч бүү анзаар. Хатуу байж, хөдлөшгүй, хүйтэн байдлаар нөхцөл байдалд хандах хэрэгтэй болно. Ингэж чадвал та энэ өдрийг амжилттайгаар дуусгах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top