Илон Маск түүхэн дэх ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ хүнээр тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

“Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хөрөнгө нь 300 тэрбум ам.долларт хүрсэн түүхэн дэх анхны хүнээр тодорлоо.

“Forbes” сэтгүүлийн мэдээллээр, арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар /УБ цагаар 21.45/ түүний хөрөнгө 300 тэрбум ам.долларын босгыг давжээ. Тухайн цагт Маскийн хөрөнгө 7.4 тэрбум ам.доллароор өссөн байна.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар, тэрбумтны хөрөнгө 298.7 тэрбум ам.доллар болоод байна.

“Tesla” компани автомашины түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Hertz” компанитай 100 мянган цахилгаан автомашин нийлүүлэх тухай гэрээ байгуулсны дараа хувьцааных нь үнэ огцом өссөн юм. Тус компанийн хувьцаа 13 хувиар өссөний дүнд зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.долларт хүрч, Маскийн хөрөнгө нэг хоногийг дотор 41 тэрбум ам.доллароор арвижсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top