БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Мars-V” төслийн багтай хамтран ажиллана

2021 оны 11 сарын 08
Сансарын аяллыг Монголд төлөвлөн шаргуу хөдөлмөрлөж байгаа “MARS-V” төслийн багийнхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай уулзлаа. Эх орныхоо говь, цөлийн газарзүй, уур амьсгалын онцлогийг давуу тал болгон олон улсад таниулах, аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлохоор дэлхийд танигдан ажиллаж байгаа “MARS-V” төслийн багийнханд салбарын сайд амжилт хүсээд бүх талаар дэмжин ажиллах болно гэв.
Тооцоо судалгаанд үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн зохион байгуулалтай ажиллаж байгаа төслийн багийг Монгол орныхоо байгалийн өвөрмөц онцлогийг нарийн судалж, эдийн засгийн үр өгөөжтэй ажил эхлүүлсэн нь Аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ брэнд болох боломжтойг Н.Уртнасан сайд онцлоод дэлхийн хөгжлөөс хоцорч биш угтаж, урагшилж байгаа залуусыг бүх талаар дэмжиж, бүтээлээ Монгол Улсын өнгө төрх, нэрийн хуудас болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ.
 
“Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгааг төслийн санаачлагч С.Эрдэнэболд тайлбарлалаа.
Мөн “Дэлхий дээр байгаа 24 цөл дотроос долоо нь хасах градустай байдаг. Энэ долоо дотроосоо хамгийн хүйтэн, Марстай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй нь манай говь. Монголын говь цөл нэмэх, хасах 40 градус хүрдэг. Манай улс зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газар оршдог, улирал солигддог, хэт хуурай уур амьсгалтай. Энэ бол байгаль цаг уурын давуу тал гэдгийг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрч байгааг онцлон танилцуулав. Сансар судлалын салбар дэлхий дахинд сүүлийн 100 жилд эрчимтэй хөгжиж байна. Далайг гаталж шинэ газар нээх нь дундад зууны үеийн хүн төрөлхтний сорилт байсны адил шинэ гарагийг эзэмших хүсэл орчин үеийн сорилт юм.
Хүн төрөлхтний энэ тэмүүлэлтэй хөл нийлүүлж алхахын тулд манай залуус энэ салбарыг сонирхож, судлахгүй бол дэлхийн хөгжлийн ард үлдэнэ гэж төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр хэллээ. “MARS-V” төслийн хүрээнд үндсэн 85, дэмжигч 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдсэн. Нэмээд 2300 хүн сайн дураараа оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Төслийн хүрээнд Марс гарагтай хамгийн төсөөтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын бааз байгуулах, сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс бий болгох, дагуул хот байгуулах зэрэг үндсэн гурван зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.83) 2021 оны 11 сарын 09

Одоо бараг дроноор сансарт хөөрдөг болох гээд байхад тэр суурин нүсэр юмнууд чинь аль хэдийн төмрийн хаягдал болох гээд байна. Крантай маяти дээр аччихдаг, эсвэл доор нь дугуй суурилуулаад чирээд явчихдаг20 тн контайнерээс томгүй угсараад станц болгочихдог, задлаад тал тал тийшээ хаана л бол хаана аваачаад мини станц болгочихдог , хаана л бол хаана тэнүүчилж явдаг Капсулууд зохиож, угсарч авсан нь дээр байлгүй дээ. Тэр чинь л жинхэнэ та нарын яриад байгаа нисэгчдийг бэлдэх талбар, жуулчдыг хонуулах орон зай болж чадах байлгүй дээ.

0  |  0
зочин(202.55.188.106) 2021 оны 11 сарын 08

Сансар бол ер нь нүүдэл, тэнүүчлэл ш дээ. Станц хаана ч чирээд авч явах боломжтойгоор зөөврийн байх хэрэгтэй. Тэгээл цахилгаан, дулаан, цэвэр бохир баас шээсийг нь зохицуулчихвал тэгээл болоо ш дээ. Тэрийг чинь марс зарстай адилхан газар хайгаад байх юу байсан юм Төв аймгаас урагш бол тэр чигээрээ л талаар л нэг тарсан марс л байна ш дээ. Хэдэн аятахан зөөврийн Капсуль сууц загварчилж хийгээд энд ч Марс В явж байна, тэнд ч гайхамшигтай газар Марс В очиж фэнүүдийнхээ мэлмийг нээж байгалийн сайханыг үзүүллээ гээд л тэнүүчилж явбал тэр чинь харин жинхэнэ Сансарын станц болох байлгүй дээ. Х

0  |  0
Зочин(202.55.188.106) 2021 оны 11 сарын 08

Говийн Ёлын ам явах зам дагуу хэдэн контайнер шиг сууцнуудыг Японд мооданд ороод байгаа Капсуль зочид буудлын загвараас санаа авч хөгжүүлээд МАРС буудал гэж нэрлээд байгуулаад аваач. Марс зарс, байгаль майгальтай нь адилхан ч гэх шиг хоосон том юм яриад яахав. Эхлээд дэд бүтэц, аялал жуулчлалын зам дагасан 50 хүний зөөврийн контайнер Капсуль кампаа байгуулаад үзчих. Дараа нь юм өргөжидөг юм ш дээ. Хэдэн Капсулнуудаа тэр Марс руугаа зөөсөн ч болно. Хоосон том юм ярьж мөнгө нэхэх яахав ээ. Хийх гэж байгаа бол ядаж хийж эхлэж байна гэдгээ харуулаадах аа....

0  |  0
Top