Эрдэмтэд ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар хэлэлцлээ

2021 оны 11 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 2021 оны арваннэгдүгээр сарын 08-15-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Чуулганы салбар хуралдаан өчигдөр /2021.11.09/ “ОЙЖУУЛАЛТ, ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ” сэдвийн хүрээнд явагдлаа. Хуралдаанаар байгалийн нөөц баялаг, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагаанд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн бодлогыг эрчимжүүлэхэд чиглэсэн салбар хоорондын оролцоо, уялдааг хангах, санхүүгийн механизмыг бүрдүүлэхэд нэгдсэн шийдэл, санал дүгнэлт гаргахыг зорьсон юм.
 
Ойн үрийн аж ахуйн менежмент, тарьц суулгацын нөөц, бүрдүүлэлт, салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлага, технологи инновац, Монгол орны усны нөөц ашиглалт, усжуулах цэгүүд, байгаль орчны ойн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон санхүүжилт зэрэг асуудлаар тодорхой байр суурийг салбарын эрдэмтэн судлаачид илэрхийллээ.
 
Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн байгаль орчны газруудын болон их дээд сургуулийн 180 гаруй төлөөлөл цахимаар болон биечлэн оролцож байна.
 
Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах санхүүгийн механизмыг бүрдүүлэх боломж, эх үүсвэр, гаднын хөрөнгө оруулалтыг оруулах санал санаачилгууд
 
- Ойн үрийн аж ахуйн менежмент, тарьц суулгацын нөөц бүрдүүлэлт боломжийг бий болгох шийдэл
 
- Бүх оролцогч талууд болох төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн чиг, үүрэг, оролцоог тодорхойлж, шийдвэрийн төсөлд тусгах нэгдсэн нэг удирдлага дор ажиллах нөхцөл бүрдүүлэх
Мод, сөөгийн үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх талаар оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч, бодлого, шийдвэрт тусах зөвлөмжийг гаргаж үндсэн чуулганд хүргүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oin ingener(103.9.89.54) 2021 оны 11 сарын 10

yag unen gevel yamar ch tender n dandaa negniihee araas hor hutgasan, hahuuli ugsun uls bolchihson hedhen tom companytai bn. tgd ter hedhen company n l tenderee avdag jishig togtjee. zaluuchuud usj devshih yer bolomj olohgu \n

0  |  0
Top