Газрын тосны компанийн захирлыг Интерполоор эрэн сурвалжилж эхлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Интерпол Мексикийн төрийн өмчит газрын тос, байгалийн хийн Petróleos Mexicanos (Pemex) компанийн экс захирал Карлос Альберто Тревиньо Мединаг эрэн сурвалжилж эхэлжээ.

Milenio сайтад мэдээлснээр Интерпол Pemex-ийг 2017-2018 онд удирдаж байсан экс түшмэлийг олон улсад эрэн сурвалжлах болсон шалтгаан нь Карлос Альберто Тревиньо Медина сүүлийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны эрчим хүчний шинэчлэлийг батлахад 4 сая песогийн авлига авсан гэж буруутгагджээ.

Мексикийн булан дахь Pemex компанийн газрын тос олборлох тавцанд өнгөрсөн наймдугаар сард дэлбэрэлт болж, гал гарч байсан юм.

Мексикийн газрын тос, байгалийн хийн улсын компани болох Pemex нь олон тэрбум баррель нөөцтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top