Египетэд нэг хоногт 500 хүн хилэнц хорхойд хатгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Египетэд нэг хоногийн дотор 500 гаруй хүн хилэнц хорхойд хазуулжээ.

Тус улсын эрүүлд мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Халед Абд аль-Гаффарын мэдээлснээр, Асуан мужид орсон их хэмжээний аадар бороо, мөндөр хилэнц хорхойн үүрийг сүйтгэснээс хилэнц хорхойнууд ойр орчимд тархсан байна. Хилэнцэд хатгуулсан 503 хүнд хилэнц хорхойн хорын эсрэг ерөндөг өгсөн бөгөөд хүний амь эрстээгүй гэж аль-Гаффар онцолжээ.

Тэрбээр ард иргэддээ хандан хилэнц хорхойд хатгуулсан даруйдаа эмнэлэгт хандахыг зөвлөсөн байна. Хилэнц хорхойд хатгуулахад хүчтэй өвдөх, өндөр халуурах, бөөлжих, суулгах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top