Фото: ОХУ-ын хамгийн халуухан 10 бүсгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Эрэгтэйчүүдийн MAXIM сэтгүүлийн газраас жил бүр Оросын хамгийн халуун 100 бүсгүйг шалгаруулдаг уламжлалтай. 2021 оны шилдэг бүсгүйчүүдийн нэрс 11 дүгээр сарын 26-нд тодорно. Энэ удаад бид уншигчдын санал асуулгаар одоогийн байдлаар эхний 10-т бичигдэж байгаа бүсгүйчүүдийг танилцуулж байна.

АННА ПЛЕТНЁВА

Дуучин Аннаг “Винтаж” хамтлагтаа эргэн ирэхэд эрчүүд бүгд дуу алдан баярласан гэдэг. Учир нь Анна “Лицей” хамтлагт байхдаа л орос эрчүүдийн сэтгэлийг татсан. Энэ жил тэр Дмитрий Маликовтой хамт “Мир без твоей любви” дуу гаргаж, Винтаж хамтлагтай гурван клип шинээр хийсэн.

ЛЮБОВЬ НОВИКОВА-АКСЁНОВА

Люба Аксенова сүүлийн үед Оросын хамаг том кино, цувралд дүр бүтээж байгаа. Ямар ч төрлийн кинонд тоглосон, тэр халуун хэвээр байгаа.

ЯНА КОШКИНА

Өнгөрсөн жилийн уралдаанд хүрэл медаль хүртсэн Янаг үзэгчид Кухня, Молодежка цувралаар сайн мэднэ. Энэ жил тэр анх удаа театрын тайзанд гарсан.

МАРИЯ ГОРБАНЬ

Дмитирий Нагиевтай хамт МТС-ийн сурталчилгаанд тоглож, олны танил болсон. Энэ жил хүүхэд төрүүлж, “Проект Анна Николаевна 2” цувралд тоглож амжсан.

НАТАЛЬЯ РУДОВА

Үзэсгэлэнт Прекрасная Наталья Рудова олон жил энэ чансааны эхний 10-т давхиж байгаа. Энэ жил тэрээр “Свингеры” инээдмийн кинонд тоглосон нь шинэ жилээр олны хүртээл болно.

НАСТЯ КАМЕНСКИХ

Дуучин бүсгүй сүүлийн хоёр жил чансааны эхний аравт бичигдэж байгаа.

ВИКИ ОДИНЦОВА

Модель Вики Одинцова “Звезды в Африке” шоунд оролцож, жоом идэж, өндөр асганаас харайж үзүүлсэн.

ТАТЬЯНА КОТОВА

ВИА ГРА хамтлагийн дуучин асан Котова өнгөрсөн жил 43 дугаар байрнаас 16 дугаар байрт дэвшсэн бол энэ жил эхний 10-т ороод байгаа.

ИРИНА ШЕЙК

Брэди Куперээс салснаасаа хойш хэн нэгэнтэй найзлаагүй байгаа гэх Ирина үзэсгэлэн гоо хэвээр.

ЮЛИЯ ХЛЫНИНА

“Лев Яшин. Вратарь моей мечты” киноны од бүсгүй “Полет”, “Угрюм-река”, “Этерна” цувралуудад тоглож, фэнүүдээ баярлуулсан. Хуримаа хийсэн ч эрчүүд дунд чансаа өндөр хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top