АНУ Украинд нэмэлт цэргийн тусламж үзүүлэх шийдвэр гаргаагүй талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгдлээ.
Тэрбээр “Бид Украинд нэмэлт цэргийн тусламж үзүүлнэ гэж зарлаагүй. Ийм шийдвэр гараагүй” гээд АНУ өмнө нь Украинд 60 сая ам.доллартой тэнцэх цэргийн багц тусламж үзүүлснийг онцолсон байна. Энэ долоо хоногт Украин руу дээрх багцын сүүлийн хэсгийг илгээх аж. Багцад зэвсэг, сум багтжээ.
Foreign Policy сэтгүүлийн мэдээлснээр Киев холбоотнуудаасаа материалын нэмэлт тусламж, тэр дундаа зэвсэг хүссэн байна.
Пентагон Украины цэргийнхэнд Америкийн зэвсгийг өөрийгөө хамгаалах зорилгоор хариуцлагатай хэрэглэхийг сануулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )