“Рио Тинто”-гийн ЭЦСИЙН САНАЛ ба 92-р тогтоол БҮРЭН хэрэгжих үү?

2021 оны 12 сарын 14

Сүүлийн аравны онцлох сэдвүүдийн нэг болох “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээнүүдэд чухам ямар өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ. Төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ?  гэдэгт хариулт эрэлхийлсэн нийтлэлүүдийг Zindaa.mn сайт өмнө нь цувралаар хүргэж байсныг эхэнд тодотгоё.

 

Түүнчлэн энэ удаад  Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа тусгасан ТАВАН АСУУДАЛ цогцоороо ажил хэрэг болсон тохиолдолд  2019 онд УИХ-аас батлагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” бүрэн дүүрэн хэрэгжих үү гэдэг асуултад хариулт эрэхийг чухалчиллаа.

“Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ээс Ерөнхий сайдад ирүүлсэн захидалдаа,  “Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна” гэжээ.

Тэгэхээр тэд энэ удаагийн саналуудаа ЭЦСИЙН гэж тодотгохын сацуу 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзэж буй нь анхаарал татаж байна.

Тэдний зүгээс тавьж буй таван саналын агуулга болоод УИХ-ын 92 дугаар тогтоолд ямар асуудлууд тусгагдсан бэ гэдгийг харьцуулан харах ёстой болж байна.


 

Захидалд тусгасан ТАВАН САНАЛ:

 

  • Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх

 

  • Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах

 

  • Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх

 

  • Далд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг “Эрдэнэс Оюу Толгой” компанид нэмэлт өр үүсгэхгүйгээр шийдвэрлэх,

 

  • Төслийг  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналуудыг тусгасан.

 


 

ТЭГВЭЛ УИХ-ЫН 92 ДУГААР ТОГТООЛД ЯМАР АСУУДЛУУД ТУСГАСАН БАЙДАГ ВЭ?

 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар  тогтоол хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлээр,  Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх 8 чиглэлийн ажлыг Засгийн газарт даалгасан юм.

 

ЗАСАГТ ӨГСӨН 8 ДААЛГАВАР

 

  • Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

 

  • Засгийн газар, “Оюу Толгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

 

  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

 

  • Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

 

  • Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

 

  • УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,

 

  • Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэргийг даалгасан байдаг.

 

Тэгэхээр уншигч та 92 дугаар тогтоолын Нэгдүгээр зүйлд тусгасан хамгийн эхний асуудал бол Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авахад чиглэсэн цогц арга хэмжээ авах талаар байгааг анзаарсан байх.

Тэгвэл “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ийн зүгээс эцсийн санал гэж тодотгоод буй дээр дурдсан таван саналд уг асуудал тусгагдаагүй байна.

Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг төлөөлөн  “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “Суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүйгээр, өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдал бол “Оюу Толгой” ХХК 2038-2039 он хүртэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байхаар байгаа.  Яагаад гэхээр компанийн элэгдэл хорогдлын зардал их өндөр, дээрээс нь зээлийн хүүгийн дарамт их байгаа. “Оюу Толгой” ХХК өнөөдөр 12 тэрбум ам.долларын зээлтэй байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед бид “Оюу Толгой” ХХК ашигтай ажиллаж, 2018 оноос ААНОАТ төлнө гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь 2023 оноос ногдол ашиг хүртэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүлээлт биелэхгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд суурь гэрээгээр татварын таатай орчинг бий болгосон асуудлыг яах аргагүй эргэж харах ёстой гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлснийг сануулъя.

Харин төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчид таван саналдаа суурь гэрээнүүд рүү орсон өөрчлөлтийн талаар огт тусгаагүй байгаа юм.

 

Захидалд тусгасан  санал тус бүрийг  тодотгож харвал:

 

 

  • 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх тухайд “Рио Тинто”-гийн талаас эхлээд 70 хувийг тэглэх санал ирүүлснийг манай талаас 100 хувь болгож нэмэгдүүлэх санал гаргасан байдаг.

 

 

 

  • Далд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг “Эрдэнэс Оюу Толгой” компанид нэмэлт өр үүсгэхгүйгээр шийдвэрлэх гэсэн саналын тухайд, Дубайн төлөвлөгөө цуцлагдсанаар далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлыг зохицуулах өөр зохицуулалт шаардагдаж таарна.

 

  • Төслийг  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналуудын талаар авч үзэхэд, Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд зааснаар “Оюу Толгой” компани 2017 оноос хойш эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос гурван эх үүсвэр буюу хувилбараар шийдэх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл үүнийгээ хэрэгжүүлээгүй байгаа. 92 дугаар тогтоолд  “Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,” талаар тусгасан байдаг.

 

Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдгийг Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тодруулахад “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” гэдгийг тэрбээр хэлсэн.

Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг аж. 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр  татварын орчныг тогтворжуулсан заалтууд гэдгийг тэрбээр хэлж буй юм.

Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна гэдгийг хэлж буй юм.

Ер нь бол хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах гол асуудал нь Монгол Улсын хувьд татвар тогтворжуулсан асуудлаа  эргэн харах, засах залруулах  гэдгийг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд ч сайн мэдэж байх учиртай. Түүнчлэн УИХ-ын 92 дугаар тогтоолын үндсэн цөм асуудал нь энэ гэдгийг ч мэдэж байх ёстой. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах нь  тэдэнд ашиггүй учраас ЭЦСИЙН САНАЛ-даа энэ талаар тусгаагүй биз ээ.

Гэхдээ талуудын яриа хэлэлцээр эцэслэгдээгүй, үргэлжилж байгааг сануулъя.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.134) 2021 оны 12 сарын 15

Наадуул чинь зүгээр нэг буулт хийгээд өгөх хүмүүс биш дээ , наана ингэж байгаад араар нь хутга шаана шүү

1  |  0
Od(66.181.161.67) 2021 оны 12 сарын 15

Arawdan yag vnen heljee setgegdliig n ynsh

0  |  0
зочин(192.82.73.89) 2021 оны 12 сарын 15

Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.

0  |  0
Зочин(202.9.46.20) 2021 оны 12 сарын 15

Хэнд хэр хэмжэний хахуул өгч өөртөө ашигтай , Монголд ашиггүй гэрээ хийснээ хэлэх хэрэгтэй. Нуугаад өнгөрөх гээд байна уу. С.Ганбаатар амьд байна уу. Яагаад харагдуулахгүй байна. Үгийг нь сонсмоор байна. Бат-Эрдэнэ, Даваасүрэн нар зогсож харагдсан. Гол тэмцэл хийсэн Гамбаа харагддаггүй. Оюун-Эрдэнэ ээ муухай харагдаж байна.

1  |  0
zochin(66.181.176.161) 2021 оны 12 сарын 15

uhejisen har pizda dandaa bas odoo yu geel huzaad eheeleb dee. uhjisen umhi huure chi uhed dald orood ogol doo.uhjisen pizda ayu geed huzaad aigana. een 2 emlelgiin uzlere.

0  |  0
zochin(66.181.176.161) 2021 оны 12 сарын 15

chi neeh shudarga geel jabjigan bas hugand min hutga shlaaga duheb dee. bur suudle hutgalah gazargui bolgood ogno doo. ingel uzlere 2 emelged hun zood alchala dormjolod.

0  |  0
zochin(66.181.176.161) 2021 оны 12 сарын 15

chi yu sur uzuleed baigan bee .odoo boliod ogoo neg umhi uheeh bolosn uhtel uheel biz dee neeh hun aldag geel yud ahuzahun be. ar ger uhtel uheh boosn geel dahij sonsohgui. chi l 2 emeged chi orj zoodl alsan shdee.

0  |  0
zochin(66.181.176.161) 2021 оны 12 сарын 15

daahid tsusara boljod uhjinuu ged held ogil doo yu bolchol neeh har uurer huzal shgala. heduled niled neg hun laad biz dee yun surtein bee. humuus ehun alsna uzlere ingeel dabrad suujilee.

0  |  0
зочин(192.82.78.43) 2021 оны 12 сарын 15

Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэглэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!

1  |  0
зочин(192.82.78.43) 2021 оны 12 сарын 15

Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэгlэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!

1  |  0
сонгогч(202.9.46.110) 2021 оны 12 сарын 15

ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗГ ГУРАВ 1 ТОЛГОЙТОЙ, 1 БОДЛОГОТОЙ БАЙГААГИЙН АЧ ТУС ГЭРЧ ЭХЭЛЛЭЭ. СОНГОГЧИД 2020, 2021 ОНЫ СОНГУУЛЬД ЗӨВ СОНГОЛТ ХИЙСЭН НЬ НОТЛОГДЛОО. ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ, УРВАГЧИД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ. ХЭРЭВ АН ЗАСАГТ БАЙСАН БОЛ ИЙМ ҮР ДҮН ХЭЗЭЭ Ч ГАРГАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

3  |  0
равдан(66.181.160.78) 2021 оны 12 сарын 15

наадуулынхаа арганд орчихлоодоо энэ монголчууд үндсэн гэрээгээ өөрчилнө гэж зүтгэнэ тэгэхээр хэдэн том хууль бус гэрээнүүд хийгээд хий өр үүсгээд үндсэн гэрээнээс анхааралыг нь холдуулж байгаад тэртээ тэргүй хүчингүй болох өр гэрээнүүдээсээ татгалзсан болоод үндсэн гэрээгээ хөндөхгүй авч үлдэх тактик. Бодлогтой дээр үеээс өрөнд оруулж гэрээ хийсэн нь ил байна

3  |  0
Top